Энэ жил гарснаас хойш, Хятадын улс ардын аж ахуй тогтвортой, нэлээд түргэн хөгжиж, ерөнхий байдал сайн байна гэж Хятадын Улсын Статистикийн Газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Шяочао 20-ны өдөр Бээжинд илэрхийллээ.
Энэ жилийн өнгөрсөн гурван улиралд Хятадын эдийн засаг 2007 оны мөн үеийнхээс 9.9 хувиар өсөн нэмэгдэж, өсөлтийн хурд нь 2007 оны мөн үеийнхээс 2.3 нэгжээр буурсан байна. Энэ гурван улиралд Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн ерөнхий түвшин 2007 оны мөн үеийнхээс 7.0 хувиар өсч, өсөлтийн хэмжээ нь эхний хагас жилийнхээс 0.9 нэгжээр буурч, оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлт үргэлжлэн удааширсан байгааг бүртгэлд харуулжээ. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|