Норвегид айлчилж байгаа Хятадын түвд судлаачдын төлөөлөгчид, Норвегийн олон салбарын хүмүүстэй солилцоо хийж, Түвдийн хөгжлийн байдлыг танилцуулсан байна.
Норвегийн Парламентын гишүүнтэй ярилцах үед, төлөөлөгчдийн тэргүүн Шэнь кай юнь Түвдийн нийгмийн эдийн засгийн хөгжил, шашин шүтлэгийн эрх чөлөө болон уламжлалт соёлыг хамгаалж байгаа байдлыг бүх талаар танилцуулсан байна. Түвд судлаач Давацэрэн Хятадын засгийн газраас Түвдийн экологийн байгааль орчныг хамгаалахад оруулсан чармайлт болон ололт амжилтыг танилцуулжээ. Норвегийн Парламентын доод танхимын орлогч дарга Олав гуннар валло хэлэхдээ, төлөөлөгчдийн танилцуулснаас нэн үнэн бодитой Түвдийг ойлгож мэдлээ гэжээ.\Сарантуяа орчуулж, Буян хянав\
|