• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-21 10:29:52    
Ерөнхий сайдын орлогч Ван Чишань Орост айлчилна

Хятадын Олон Улсын Радио

      Оросын холбооны засгийн газрын ерөнхий сайдын орлогч Александер Жуков, ерөнхий сайдын орлогч Игор Сечиний урилгаар, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань 10-р сарын 25-28-ны өдрүүдэд Орост айлчлах бөгөөд Хятад Оросын ерөнхий сайдын тогтмол уулзалтын комиссын 12-р хурал болон Хятад Оросын эрчим хүчний хэлэлцээний төлөөлөгчийн уулзалт зохионо гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган 21-ны өдөр мэдэгдсэн байна.

       Хятад Оросын ерөнхий сайдын тогтмол уулзалтын механизмийг 1996 оны 4-р сард Оросын экс Ерөнхийлөгч Борис Ельчин Хятад улсад айлчлах үед Хятадын экс дарга Жян Зэминтэй хамтаар байгуулсаныг мэдэгдсэн юм. Хоёр талын хэлэлцэн тохирсон хэлэлцээрийн дагуу, хоёр орны засгийн газрын тэргүүн нар жил болгон уулзаж, хоёр талын харилцааны хөгжил болон харилцан сонирхож байгаа олон улсын асуудлаар цаг тухайд нь санал бодлоо солилцох болно.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\