• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-21 12:00:43    
Хятад улс бүх дэлхийн эдийн засаг банк санхүүгийн тогтуун байдлыг хамгаална

Синьхуа Агентлаг

      Хятадын ерөнхий сайдын орлогч Ван Чи шань 20-ны өдөр Бээжинд Дэлхийн худалдааны байгууллагийн ерөнхий захирал Паскал-Ламитай уулзах үед хэлэхдээ, одоогийн олон улсын банк санхүүгийн хямралын ноцтой өрсөлдөөн сорилтод, Хятад улс өөрийн үйл явдлаа чармайн биелүүлж, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээлийг тогтуун байлгахын зэрэгцээ, хариуцлагатай байр суурь болон бодит ажиллагаагаараа олон улсын хамтын ажиллагаанд нааштай оролцон, бүх дэлхийн эдийн засаг банк санхүүгийн тогтуун байдлыг хамтаараа хамгаална гэжээ.

      Ван Чи шань хэлэхдээ, Хятад улсын хөгжилийн практикаас үзвэл, өөрчлөлт хийж нээлттэй байлгахаас өөр арга зам байхгүй юм. Хятадын засгийн газар худалдааг чөлөөтөй болгон, дөхөмчлөхийг дэмжсээр ирсэн, ямарбаа хэлбэрийн худалдааны ибээх үзлийг эсэргүүцэж, олон талт худалдааны тогтолцоог эрс дэмжиж, Дохагийн уулзалт хэлэлцээг амжилтад хүргэхийг нааштай ахиулна гэжээ.

      Паскал-Лами хэлэхдээ, Дохагийн уулзалт хэлэлцээг ахиулах үйл ажиллагаанд Хятад улс чухал үүрэг гүйцэдгэсэн байна. Олон орон бүр худалдааны ибээх үзлийг эсэргүүцэж, Дохагийн уулзалт хэлэлцээг түргэхэн дуусгахыг ахиулбал зохино гэжээ.\Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\