• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-21 17:14:46    
Ерөнхий сайд Вэнь Жябао Орос болон Казахстанд айлчлана

Хятадын Олон Улсын Радио

     Оросын Холбооны засгийн газрын Ерөнхий сайд В.Путин, Бүгд Найрамдах Казахстан Улсын засгийн газрын Ерөнхий сайд Карим Масимовын урилгаар, Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 10-р сарын 27-оос 31-ний өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх бөгөөд Хятад Оросын ерөнхий сайдын 13-р удаагийн тогтмол уулзалт хийж, Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд Астанад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 7-р хуралд оролцох болно.

     Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь ган 21-ний өдөр хэлэхдээ, айлчиллын хугацаанд Ерөнхий сайд Вэнь Жябао Орос болон Казахстаны удирдах хүмүүстэй хоёр талын харилцааг ахиулах, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөх тэрчлэн харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлуудад холбогдуулан санал бодлоо гүнзгий солилцох болно. Үүний зэрэгцээ бас ШХАБ-ын бусад гишүүн орнуудын засгийн газрын сайд нартай Душанбен дээд хэмжээний уулзалтын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар судалгаа, байрлуулалт хийх бөгөөд бас хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах болно гэжээ. \Буян орчуулж, Урангоо хянав\