2008 оны Хятадын Олон улсын мэдээлэл холбооны үзэсгэлэн 21-ний өдөр Бээжинд ажлаа эхлүүлэв. Энэ үзэсгэлэн нь 5 хоног ажиллах бөгөөд 2008 оны Азийн цар хэмжээгээр хамгийн их, нөлөөгөөр хамгийн хүчтэй мэдээлэл холбооны үзэсгэлэн болох юм.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, уг үзэсгэлэнг Хятадын Олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх хороо, Хятадын Мэдээлэл холбооны аж ахуйн нэгжийн нийгэмлэг зохион байгуулж, "Нэгдэлцэх Өөрчлөлт, боломж " уриан доор болж байна. Үзэсгэлэнгийн нийт талбай нь 50 мянган хавтгай дөрвөлжин метраас давж, 19 орон болон бүс нутгийн 500 гаруй байгууллага оролцож, сүүлийн үеийн мэдээлэл холбооны ажил болон техникийн тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлсэн байна.
Үзэсгэлэнгийн хугацаанд, дээд хэмжээний чуулга уулзалт, илтгэлийн хурал, тусгай сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зэргийг зохион байгуулж, бүх дэлхийн ажил мэргэжил нэгтэй хүмүүст сайн сайхан харилцаа холбоо тогтоох нөхцлийг бүрэлдүүлж өгөх болно. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав\
|