Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Чишань 21-ны өдөр Хятадын өмнөд нутгийн Гуаншигийн Наньнинь хотод Хятад-АСЕАН-ны яармаг, худалдаа хийгээд хөрөнгө оруулалтын дээд хэмжээний хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Капучийн Ерөнхий сайд Хун Сен, Мяньмарын Ерөнхий сайд Тейн Сейн, Вьетнамын Ерөнхий сайдын орлогч Хоан Трунг хай болон Лаос улсын дэд дарга Буннанг Ворачиттой тус тус уулзсан байна.
Ван Чишань хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн салбарт гарсан донслолт гаарч байгаа одоогийн шинэ байдалд, АСЕАН-ны орнуудтай хамтаар чармайж байгаад, хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, уг бүс нутгийн цэцэглэл хөгжил, тогтвортой байдалд нэмэр хандив оруулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
АСЕАН-ны орнуудын удирдах хүмүүс Бээжингийн олимп амжилттай зохиогдсон болон Шэнжөү 7-р нисэгчтэй сансрын хөлгийн нислэг бүрэн дүүрэн амжилттай болсон цогтой халуун баяр хүргэж, өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлсэн 30 жилд Хятад улс асар их амжилтад хүрсэгд баяр хүргэж, мөн Хятад болон АСЕАН-ны харилцааны хөгжилд сэтгэл ханхлуун байгаага илэрхийлж, шинэ байдалд Хятад улстай сайн хөршийн найрсаг тал бүрийн хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхийг хүсч байна гэж тэмдэглэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав\
|