|
Удахгүй болох гэж байгаа Ази, Европын тэргүүн нарийн бага хурлын бэлтгэл ажилд "ногоон" үзэл баримтлалыг онцлон харуулах болно гэж Хятадын Гадаад хэргйин яамны Хэвлэлийн газрын дарга Лю Жяньчао 22-ны өдөр Ази, Европын тэргүүн нарийн бага хурлын хэвлэлийн төвд хэллээ.
Лю Жяньчао мөн өдөр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Лю Чигийн хамт хэвлэлийн төвтэй танилцсан байна. Үүний дараа, тэрээр сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, цаг уурын өөрчлөлт, тогтвортой хөгжил зэрэг асуудал өнөө дэлхий нийтийн анхаарлыг өдөр ирэх тутам татаж байна, иймээс "ногоон" үзэл баримтлал нь тэргүүн нарийн энэ бага хурлын гол урианы нэг болсон байна, "ногоон" үзэл баримтлалыг харуулахын төлөө, Хятадын тал энэ удаагийн бага хулыг бэлтгэх явцад үүнд онцгой анхаарал хандуулсан юм гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|