Хятад-АСЕАН-ы худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний 5-р уулзалт 22-ны өдөр Хятадын өмнөд нутгийн Гуаншигийн Жуан Үндэтсний Өөртөө Засах Районы төв Наньнин хотноо эхлэв. Дээд хэмжээний энэ уулзалт нь "Саруул харцаа, идэвхтэй ажиллагаа" уриан дор болж байна.
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Чишань нээлтийн ёслол дээр үг хэлж тэмдэглэхдээ, Хятад, АСЕАН-ы худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний анхадугаа уулзалтаас хойш Хятад, АСЕАН хоёр тал хамтаар чөлөөлт худалдааны бүсийн байгуулалтыг нааштай ахиулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалт, худалдааг төхөм болох ажлыг ахиулсан байна.
Энэ оны эхний 9 сард, Хятад болон АСЕАН-ы худалдааны хэмжээ 180 тэрбум 400 сая ам.долларт хүрч, хоёр тал харилцан худалдааны 4-р том түнш болсон байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад болон АСЕАН нь уул усаараа залгаж, адил төсөөтэй соёлтой, эдийн засгийн талаар харилцан нөхвөрлөж, хамтын ажиллагааны бат бэх үндэс суурь болон нөөц хүчинтэй юм. АСЕАН-тай эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|