• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-22 17:11:26    
Хү Жиньтао Ж.Буштай утасаар ярив

Синьхуа Агентлаг

      Хятад улсын дарга Хү Жиньтао 21-ний орой Америкийн Ерөнхийлөгч Ж.Буштай утасаар яриж, олон улсын банк санхүүгийн дээд хэмжээний хурал хуралдуулах, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн дэлхийн банк санхүүгийн хямралыг зохицуулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

      Дарга Хү Жиньтао хэлэхдээ, дотоодынхоо банк санхүүгийн зах зээлийг тогтвортой болгохоор Америкийн засгийн газрын гаргасан хүчин чармайлтыг Хятад улс анхааралдаа авлаа. Холбогдох арга хэмжээ түргэн үр дүнд хүрч, хямрал цаашлаад эдийн засагт өрөгжихийг хориглохыг хүсч байна. Ингэх нь дэлхийн эдийн засаг банк санхүүгийн тогтвортой хөгжилд ашигтай юм . Хятадын Засгийн газар банк санхүүгийн энэ хямралыг зохицуулахын төлөө олон чухал арга хэмжээ авч, банк санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой түргэн өсөх хандлагыг баталгаажуулж байна. Хятадын засгийн газар Хятадын ард түмэн болон олон орны ард түмэнд хариуцах байр сууриар олон улсын хамтын нийгэмлэгтэй цаашид нягт хамтран ажиллаж, дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ
\ Урангоо орчуулж, Цэцэн хянав\