• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-23 10:59:50    
Вэнь Жябао Данийн ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

Синьхуа Агентлаг

     Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны өдөр Бээжинд Данийн Вант Улсын Ерөнхий сайд Расмуссентай хэлэлцээ хийж, Хятад, Данийн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох асуудлаар санал нэгдсэн байна.

     Вэнь Жябао хэлэхдээ, Дани бол БНХАУ-ыг хамгийн эрт хүлээн зөвшөөрсөн барууны орнуудын нэг, хоёр ард түмэн гүн гүнзгий найрамдалтай юм. Нэг Хятадын бодлого баримтлаж байгаад Данийн засгийн газрыг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд Данийн талтай хийж байгаа төрөл бүрийн зиндааны яриа хэлэлцээг хэвээр хадгалж, шинэлэх ухаан техник, байгаль орчныг хамгаалах, эрчим хүч болон шинийг бүтээх салбарт хамтын аижллагаагаа эрчимжүүлж, хоёр орны эдийн засгийн хөгжил болон эрсдэлийг ялан давах хүчин чадлыг нэмэгдүүлж, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөхөд бэлэн байна гэжээ.

     Расмуссен хэлэхдээ, Хятадтай тал бүрийн стратегийн түншийн харилцаа хөгжүүлхийг Дани маш чухалд үзэж байна. Хятад улстай байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээгдэх эрчим хүч, гэгэрэл боловсрол, судалгаа зэрэг салбарын хамтын ажиллагааг нэн тэргүүнд ахиулхыг хүсч байна. Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хамтаар хамгаалахд Дани бэлэн байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\