Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны өдөр Бээжинд Вьетнамын засгийн газрын Ерөнхий сайд Нгуен Тан Дунгтай хэлэлцээ хийв.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад, Вьетнам бол чухал хөрш, Вьетнамын талтай итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг нэн их ахицтай болгож, хоёр ард түмэнд буян үйлдэж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон цэцэглэл хөгжилд тус дөхөм үзүүлхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал өнөөгийн механизмийн үүргийг бадруулж, "Хятад, Вьтнамын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны таван жилийн хөгжлийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэжээ.
Хоёр талын холбогдох байгууллага ажлаа шалавдуулж, эх газрын хилийн үлдэгдэл асуудлыг даруйхан зохицуулж, хилийн аюулгүйн бөгөөд эвсэг зохицонгуй орчин ахуйг хамтаар хамгаалахыг Вэнь Жябао хүслээ.
Нгуен Тан Дунг хэлэхдээ, Вьетнам, Хятадын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэх бол Вьетнамын дипломат харилцааны эрс гуйвашгүй чиг шугам юм. Хятадын талтай хамтаар олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулахыг Вьетнамын тал хүсэж байна гэжээ. Харилцан хүндэтгэсэн, найрсгаар зөвшилцсөх үзэл санааны дагуу, хоёр орны хилийн нутаг дэвсгэрийн асуудлыг зүй зохистой зохицуулахад Вьетнамын тал бэлэн байна гэж Нгуен Тан Дунг хэлсэн байна.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|