• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-23 14:54:01    
Хятадын удирдах хүмүүс Вьетнам, Данийн удирдах хүмүүстэй тус тус хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао нар 22-ны өдөр Бээжинд Хятад улсад айлчлахын зэрэгцээ Ази, Европын тэргүүн нарийн 7-р бага хуралд оролцох гэж байгаа Вьетнамын засгийн газрын Ерөнхий сайд Нгуен Тан Дунг болон Данийн Ерөнхий сайд Андерс Фоф Расмуссен нартай тус тус уулзалт, хэлэлцээ хийсэн аж.

      Дарга Хү Жиньтао Нгуен Тан Дунгтай уулзах үед хэлэхдээ, Хятад, Вьетнам хоёр талын харилцааны хөгжлийн зөв оновчтой чиглэлийг баримталж, стратегийн итгэлцлээ зузаатгаж, стратегийн тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа нэн сайн нэн түргэн хөгжүүлэх ёстой гэжээ. Нгуен Тан Дунг хэлэхдээ, хоёр тал үргэлжлэн хоёр ард түмний харилцааны ерөнхий байдлаас үүсэж, хуурай гарын хилийг тогтоох ажлаар эртхэн нийтлэг ойлголттой болохыг хүсэж байна. Үүнээс гадна, хэлэлцээгээр дамжин өмнөд тэнгисийн асуудлыг энх тайван, өнө бат зохицуулахыг Вьетнамын тал эрс баримтлах болно гэжээ.

      Андерс Фоф Расмуссентай уулзах үед Хү Жиньтао хэлэхдээ, хоёр тал олон улсын үйл хэрэг дэх ойлголцол болон зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг тал бүрээр хөгжүүлхийг хүсэж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын засгийн газар цаг уурын өөрчлөлтийн асуудалыг маш чухалд үзэж байгаа бөгөөд нааштай хандах болно гэжээ. Андерс Фоф Расмуссен хэлэхдээ, Хятадын талтай стратегийн түншийн харилцаа тогтоохыг Данийн тал хүсэж байгаа бөгөөд Хятадын талтай хамтаар чармайж Ази, Европийн хамтын ажиллагааг ахиулахыг мөн хүсэж байна гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\