Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 23-ны өдөр Бээжинд Сингапурын Ерөнхий сайд Ли Шиен лоонтай хэлэцээ хийв. Хэлэлцээ дууссны дараа хоёр орны ерөнхий сайд хамтаар Хятад, Сингапурын чөлөөт худалдааны хээлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцов.
Хэлэлцээний явцад Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэдээ, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Хятад, Сингапурын хамтын ажиллагаа олон салбарт түрүүлэх байдлаа хэвээр хадгалж, баялаг үр дүнд хүрсэн байна. Хоёр тал найрамдал, хамтын ажиллагаа, шинийг нээх үзэл санааг залгамжлан хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүчин сэлбэх хэрэгтэй гэжээ. Хятад, Сингапур чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр тохиролцсон нь хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа тэрчлэн бүхийл хоёр талын харилцааг урагш ахиулсан байна гэж тэрээр хэллээ.
Ли Шиен лоон хэлэхдээ, Сингапур, Хятадын харилцаа сайн сайхан хөгжиж байна. Хоёр орон чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааны хэмжээ тэрчлэн харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх эрэл хүслийг харууллаа. Энэ нь Сингапур, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг түргэтгэхэд ашигтай юм гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|