Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 23-ны өдөр Бээжинд Хятадад айлчлахын зэрэгцээ Ази, Европын тэргүүн нарийн бага хуралд оролцох гэж байгаа Сингапурийн Ерөнхий сайд Ли Шиен Лоонтой уулзав.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Сингапур чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа цаашид шинэ шат үед орсныг харуулж байна. Сингапурийн талтай хамтаар хамтын ажиллагааны шинэ салбар болон арга хэлбэрийг үүдэн нээж, хоёр талын харилцааг тасралтгүй шинэ ахицтай болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ли Шиен Лоон хэлэхдээ, Сингапур, Хятад чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсанд Сингапурийн тал баяртай байгаагын зэрэгцээ, Хятадын хөгжилд үргэлжлэн анхаарал хандуулан оролцож, хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй ахиулахад Сигапурийн тал бэлэн байна гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|