Хятад улсын дарга Хү Жиньтао 23-ны өдөр Бээжинд Мальтгийн ерөнхий сайд Лавренсе Гонзитой уулзах үед хэлэхдээ, Өнөө Хятад Европын тал бүрийн, өргөн салбартай, олон давхаргын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж байна. Мальтгийн тал цаашид нааштай үүрэг гүйцэтгэж , Хятад Европын харилцааны сайн сайхан, тогтвортой хөгжихийг урагш ахиулахыг хүсэж байна гэжээ.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Мальт дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирлээ. Хоёр орны харилцаа нь нийгмийн адил бус тогтолцоо, түүх соёлын уламжлал нь адил бус улс орнууд хооронд эрх тэгш найрснаар харилцахын үлгэр жишээ болсон байна. Хоёр тал дээд давхарга хоорондын айлчлал, ойлголцолоо хэвээр хадгалж, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түвшнийг тасралтгүй дээшлүүлж, хоёр ард түмэн хоорондын ойлголцол, найрамдлыг зузаатгаж, Хятад Мальтгийн харилцааны нэн их хөгжлийг ахиулахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Лавренсе Гонзи хэлэхдээ, Мальт бол Хятадын Европын холбооны сайн найз нөхөд мөн, удалгүй хуралдах гэж байгаа Ази Европын тэргүүн нарын бага хурал нааштйа үр дүнд хүрэхийг Мальтгийн тал хүсэн хүлээж байна гэжээ. Хоёр тал эдийн засаг худалдаа, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг тэрээр бас хүслээ. \Хүчит орчуулж,Урангоо хянав\
|