Хятад улсын дарга Хү Жиньтао Бээжинд Финландийн ерөнхийлөгч хатагтай Таржа Халонентай уулзах үед хэлэхдээ, Финландийн талтай хамтаар хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад болон Финланд дипломат харилцаа тогтоосоны 58 жилийн турш, хоёр орны харилцаа сайн сайхан, тогтвортой хөгжиж ирлээ. Сүүлийн жилүүдэд, хоёр орны удирдах хүмүүс олон удаа уулзаж, хоёр талын улс төрийн итгэлцэл өдөр ирэх тусмаа эрчимжиж, хоёр орны эдийн засаг худалдаа, цахилгаан холбоо, цаас үйлдвэрлэх, эрчим хүч хэмнэх болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбар дахь хамтын ажиллагаа гарамгай амжилтад хүрсэн байна. Финланд хоорондын харилцаагаа Хятадын тал чухалд үзэж байгаа бөгөөд Финландийн талтай хамтаар эдийн засгийн даяаршилын явцад харилцан ашиг хүртэж хамтаар амжилтад хүрч , хоёр ард түмэнд буян үйлдэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Таржа Халонен хэлэхдээ, НҮБ-ын үүргийг эрчимжүүлэх, Африкийн хөгжлийг ахиулах, уур амьгалын өөрчлөлтөд хандах зэрэг талаар Хятадын талтай цаашид хамтын ажиллагаа өрнүүлэхийг Финландийн тал хүсч байна гэжээ. \Хүчит орчуулж, Урангоо хянав\
|