Хятад улсын дарга Хү Жиньтао 24-ний өдөр Ардын их хурлын ордонд Хятадад албан ёсны айлчлал хийж, Ази Европын тэргүүн нарын 7-р бага хуралд оролцохоор ирсэн Германы канцлер хатагтай Ангела Меркелтэй уулзав.
Дарга Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, Хятад улс Германыг хамтын ажиллагааны чухал түншээр үзэж байна. Хятад Герман хоёр орны улс орны байдал адилгүй, гэвч үндсэн ашиг сонирхлын зөрчил маргаан байхгүй, харин өргөн дэлгэр чухал хамтын ашиг сонирхолтой юм. Германы талтай хамтаар, стратегийн өндөрлөг болон алс хэтийн үзэлтээс Хятад Германы харилцааг шийдэн, хоёр орны хамтын ашиг сонирхолыг бат эзэмшиж, харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмыг хэлбэрэлтгүй баримталж, Хятад Германы харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжхийг хамтаар ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ. \Хүчит орчуулж,Урангоо хянав\
|