Хятад улсын дарга Хү Жиньтао Хятадад төрийн айлчлал хийж, Ази Европийн тэргүүн нарийн 7-р бага хуралд оролцохоор ирсэн Словенийн ерөнхийлөгч Данило Турктай 24-ний өдөр Бээжинд хэлэлцээ хийв.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Словенийн талтай хамтаар, бие биеэ хүндэтгэн, эрх тэгш харилцан ашигтйа зарчмын дагуу, Хятад Словенийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ төвшинд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.Дарга Хү Жиньбао, Хятад Словенийн найрсаг хамтын ажиллагааг харилцааг ахиулах талаар, улс төрийн итгэлцэлээ гүнзгийрүүлэх эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа өргөтгөх, хүмүүллэгийн солилцоогоо нягтруулах, олон талт хамтын ажиллагаагаа эрчимүүлэх зэрэг санал дэвшүүлсэн байна.
Баруун Балканын бүс нутгийн байдалд холбогдуулан дарга Хү Жиньтао хэлэхдээ, Балканы бүс нутгийн улс орнууд яриа хэлэлцээгээр дамжин түүхнээс үлдэгдэж ирсэн асуудлаа сайтар зохицуулахыг Хятадын тал хүсч байгаа бөгөөд, Баруун Балканы бүс нутгийн энхийн үйл явцийг ахиулахаар цаашид чармайх болно гэжээ. \Хүчит орчуулж,Урангоо хянав\
|