• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-24 16:53:01    
Ли Кэчян Шведийн ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэчян Ази, Европын тэргүүн нарын 7-р бага хуралд оролцохоор ирсэн Шведийн Ерөнхий сайд Ф. Реинфелдттай 24-ний өдөр Бээжинд уулзав.

     Ли Кэчян хэлэхдээ, өнөө олон улсын банк санхүүгийн зах зээл ихээр донсолж, дэлхийн эдийн засгийн өсөлт тодорхой буурч, эрчим хүч, үр тариа, орчин ахуй зэрэг нь дэлхийн хэмжээний хурц асуудал болсон байна. Олон улсын хамтын нийгэмлэг яриа хэлэлцээ, зөвшилцөөнөө эрчимжүүлж, хамтаар идэвхтэй хандах ёстой юм. Хятад улс эдийн засгаа тогтвортой, нэлээд түргэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүтэцийн зохицуулалт хийж хөгжлийн хэлбэрээ өөрчилж, эдийн засгийн хөгжлийн хүчин болон эрэсдлийг давах хүчин чадлаа дээшлүүлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Хятад улс Хятад, Шведийн харилцааг чухалд үзэж, Шведийн талтай хамтаар хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

      Реинфелдт хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Швед, Хятадын найрсаг хамтын ажиллагааны харилцаа урагштай хөгжиж ирлээ. Хоёр орны олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд Швед бэлэн байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\