Ази, Европын тэргүүн нарын 7-р бага хурал 24-ний өдөр Бээжинд эхлэв. Хятад улсын дарга Хү Жиньтао нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Ази, Европ харилцан ашигтай хамтран ажиллах бол хоёр талын хамгийн сайн сонголт мөн гэж тэрээр тэмдэглэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, эдийн засгийн даяршлал гүнзгийрэн хөгжиж байгаа нөхцөл байдалд Ази, Европын эх газрын ирээдүйн хувь заяа нь бүхийл дэлхийн ирээдүйн хувь заяатай өдөр ирэх тутам нягт холбоотой болж байна. Хоёр тал харилцан бие биеийн хөгжлийн бодлого, чиглэлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж, нээлттэй байх үзэл санааны дагуу эдийн засгийн талаар харилцан нөхөх давуулгаа гүйцэд бадруулж, хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэгийг тасралтгүй бий болгож, эдийн засаг худалдааны зөрчлөө эрх тэгш яриа хэлэлцээ, зөвшилцлөөр зүй зохистой зохицуулж, дэлхий нийтийн чанартай өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулах ёстой гэжээ.
"Яриа хэлэлцээ хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтаар хожих" уриан дор болж байгаа энэ бага хурлаар Ази, Европын бага хурлын 45 гишүүний удирдах хүмүүс улс төр, эдийн засаг, нийгэм соёл гурван салбарт холбогдуулан хоёр хоног хайн хэлэлцэж, өнөөгийн олон улсын банк санхүүгийн байдлаар санал бодлоо солилцох болно. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|