• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-24 17:30:00    
Хү Жиньтао Японы ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 24-ний өдөр Бээжинд Хятадад ирж Ази, Европын тэргүүн нарын 7-р бага хуралд оролцож байгаа Японы Ерөнхий сайд Таро Асотой уулзав.

     Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Япон хоёр орон бол чухал хөрш орон, хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхол болон дэлхийн хөгжлийн төлөө хоёр орны харилцааг урт хугацаанд эрүүлээр тогтвортой хөгжүүлхийг батлах ёстой. Хоёр тал Хятад, Японы улс төрийн 4 баримт бичгийн зарчим болон үзэл санааны дагуу хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалж, эдийн засгийн өндөр зиндааны яриа хэлэлцээний механизмийн үүргийг бүрэн гүйцэд бадруулж, хоёр орны харилцааны хөгжлийн бодит үндэс суурийг бэхжүүлж, хоёр орны харилцааны сэтгэл санааны холбоос болон нийгмийн үндэс суурийг эрчимжүүлж, бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулах болон зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг хамтаар ахиулхыг хүсч байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цээцн хянав.\