Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 24-ны өдөр Бээжинд Ази, Европын тэргүүн нарын бага хуралд оролцхоор ирсэн Кампучийн Ерөнхий сайд Хун Сен, Тайландын Ерөнхий сайд Сомчай болон Японы Ерөнхий сайд Таро Асотай тус тус уулзсан байна.
Хун Сентэй уулзах үед Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын тал Кампучийн эдийн засгийн хөгжлийг өнгөрсөнтэйгээ адил дэмжиж, хоёр талын хамтын ажиллагааны гол гол төслийг ахиулж, Мекон мөрний сав газрын хамтын ажиллагааны хүрээнд Кампучийн талтай зам харилцаа, холбоо зэрэг дэд бүтэцийн байгуулалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэжээ. Хун Сен хэлэхдээ, хоёр орны усны аж ахуй, дэд бүтэцийн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлхийг Кампучийн тал хүсэж байна гэжээ.
Вэнь Жябао Тайландын Ерөнхйи сайд Сомчайтай уулзах үед хэлэхдээ, Хятад талын аж ахуйн нэгжүүдийн Тайландын дэд бүтэцийн байгуулалтад оролцохыг Хятадын засгийн газар дэмжиж, хоёр орны худалдааны тогтвортой өсөлтөд нааштай тус дөхөм үзүүлэх болно гэжээ. Сомчай хэлэхдээ, Хятад улс хөгжлөө хэвээр хадгалах нь Тайланд, АСЕАН болон зүүн өмнөд Азийн бүс нутагт бүр маш чухал юм, Хятад улстайй бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлхэд Тайландын тал бэлэн байна гэжээ.
Таро Асотай уулзах үед Вэнь Жябао хэлэхдээ, Хятад, Япон хоёр тал бодлогын яриа хэлэлцээ болон зохицуулалтаа эрчимжүүлж, банк санхүүгийн зах зээлийг тогтворжуулох нь Азийн банк санхүүгийн тогтвортой байдалд маш чухал юм гэжээ.\Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\
|