• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-27 15:09:54    
Ли Кэчян гадаадын удирдах хүмүүстэй уулзав

Синьхуа Агентлаг

      ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхийи сайдын орлогч Ли Кэчян 26-ны өдөр Чэндүд Хятадын баруун бүсийн олон улсын яармагт оролцсон Словенийн Ерөнхийлөгч Данило Турк, Лаосын Ерөнхий сайд Боусоне Боупаван, Шри Ланкагийн Ерөнхий сайд Ратнасири Викраманаякетэй тус тус уулзав.

      Турктай уулзах үед, Ля Кэчян Хятад улс баруун бүсийн нутгийг ихээр нээн хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж байгаа холбогдох байдлыг танилцуулж, Словени өөрийн давуугаа дайчлан, Хятадын баруун нутгийг хөгжүүлэх явцад хамтын ажиллагааны нөөц боломж хайж, харилцан ашигтай ажиллхыг сайшаана гэж илэрхийлжээ. Хятад улстай харилцаа хөгжүүлэх явдлыг Словени ямагт чухалд үзэж, нэг Хятадын бодлого баримталж байна гэж Турк илэрхийлжээ.

      Боусонетай уулзах үед Ли Кечян хэлэхдээ, Хятад, Лаос улс төрийн талаар өндөр хэмжээний итэглцэлтэй, эдийн засгийн талаар чин үнэнчээр хамтран ажиллаж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт харилцан дэмжиж байна гэжээ. Боусоне хэлэхдээ, Лаосын нам болон засгийн газар шинэ цаг үеийн Лаос, Хятадын харилцаа бүх талаар гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл өндөр байж, Хятадын талтай хамтаар чармайж, хоёр талын хамтын ажиллагааг тасралтгүй шинэ үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ.

      Викраманаякетэй уулзах үед Ли Кечян Хятад, Шри Ланкагийн харилцааг өндрөөр үнэлж, хоёр орны уламжлалт найрамдлыг цаашид бэхжүүлж, хоёр орны бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг байнга шинэ өндөрлөгт гаргахад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ. Шри Ланка өнгөрсөнтэйгээ адилаар Хятадын энх тайван нэгдлийн үйл хэргийг дэмжих бөгөөд хоёр орны бүх салбарын найрсаг хамтын ажиллагааг цаашид ахиулахад бэлэн байна гэж Викраманаяке хэллээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\