Орос, Казахстанд айлчилж, ШХАБ-ын хуралд оролцохоор Вэнь Жябао Бээжингээс мордлоо
Хятадын Олон Улсын Радио
ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин, Казахстаны Ерөнхий сайд Карим Масимовын урилгаар, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао дээр дурдсан 2 оронд албан ёсны айлчлал хийхээр 27-ны үдээс хойш тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо. Ерөнхий сайд Вэнь Жябао ОХУ-д урьдаар албан ёсны айлчлал хийж, Хятад, Оросын Ерөнхий сайд нарын тогтмол хугацааны 13 дахь уулзалтад оролцож, дараа нь Казахстанд албан ёсны айлчлал хийж, бас Казахстаны нийслэл Астанад болох ШХАБ-ын гишүүн орнуудын Ерөнхий сайдын 7-р хуралд оролцох болно. \Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав\
|
|