|
Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 28-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Суданд ажиллаж байгаа Хятадын компанийн ажилчны амийг харгис хэрцгийгээр хөнөөсөн хүн барьцаалагч этгээдийн террорист ажиллагаанд Хятадын Засгийн газар маш их хилэгнэж уг ажиллагааг хатуу зэмлэн буруушааж байна гэлээ.
Хятадаас Суданд суугаа элчин сайдын яманд Суданы талын мэдээлснээр, Суданд ажиллаж байгаад барьцаалагдсан Хятадын газрын тосны компанийн 9 ажилчны дотроос 5 хүн нь хөнөөгдөж, 2 хүн нь аврагдаж, 2 хүн нь сурагүй болсон байна.
Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй хэлэхдээ, Хятадын тал Хятад, Суданы найрамдал болон хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нандигнан үзэж байгаа бөгөөд сураггүй болсон хятад ажилчны аюулгүй байдлыг хангасан нөхцөлд бүх хүчнээрээ авран тусалж, алуурчныг хатуу шийтгэхийг Суданы талд шаардсан. Үүний зэрэгцээ, Суданд ажиллаж бий хятад хүмүүсийн амь нас болон эд хөрөнгийн аюулгүй байдаллыг хангах дорвитой арга хэмжээ бүхнийг авахыг шаардсан байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|