|
Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 28-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэгийнхэн алсын харцаар олон улсын банк санхүүгийн системд үр ашигтай, бүх талын өөрчлөлт хийх ёстой гэлээ.
Банк санхүүгийн энэ хямрал нь олон улсын банк санхүүгийн өнөөгийн системийн буурай талыг илрүүлсэн юм. Ашиг сонирхолтой холбоотой талууд бүхэнтэй бүрэн зөвшилцсөн үндсэн дээр, олон улсын банк санхүүгийн системд үр ашигтай, бүх талын өөрчлөлт хийж, олон улсын банк санхүүгийн шударга, голч, багтаамжтай, дэг журамтай системийг байгуулах ахицыг ахиулан, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжил болон цэцэглэл хөгжилд дорвитой баталгаа хангах ёстой гэж Жян Юй бас тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|