Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 28-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн асуудлаарх дээд уулзалт"—20 орны бүлгийн удирдагчдын бага хуралд оролцохыг урьсан Америкийн талын урилгыг Хятадын тал хүлээн авсан, уг асуудлыг Хятадын тал нааштай авч үзэж байна гэлээ.
Хөгжсөн гол гол орнууд болон хөгжиж байгаа гол гол орнуудаас бүрдсэн 20 орны бүлгийн удирдагчдын бага хурал ирэх сарын 15-ны өдөр Вашингтон хотноо болж, бүх дэлхийн банк санхүүгийн хямралын асуудлыг авч хэлэлцэнэ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|