Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдэээллийн алба 29-ний өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэж, "Цаг уурын өөрчлөлтөд хандах Хятад улсын бодлого, үйл ажиллагаа" цагаан номыг нийтэлжээ. 2010 он гэхэд Хятад улс дотоодын нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах эрчим хүчний хэмжээг 2005 оныхоос 20 хувиар бууруулах, эрчим хүчний хэрэглээний бүтэц дэх нөхөн сэргэх эрчим хүчний хувийн жинг 10 орчим хувь хүртэл нэмэгдүүлэх гэсэн зорилтод хүрнэ гэж уг цагаан номд дахин нотолжээ.
Бүх дэлхийн цаг уурын өөрчлөлт болон түүний гаж нөлөө нь хүн төрөлхтний хамтаар анхаарч байгаа асуудал юм. Цаг уурын өөрчлөлтийн гаж нөлөөнд хамгийн их өртөж байгаа орны хувьд, Хятад улс хэлбэрэлтгүй хөгжлийн хүрээнд олон орон "хамтдаа зөрөө ялгаатайгаар хариуцлага" хүлээх зарчмыг баримталж, "Цаг уурын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ерөнхий конвенц" болон "Киотогийн портокол"-оор олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурь болгож, шинжлэх ухаан техникээр шинийг бүтээх, техник шилжүүлэхэд түшиглэн, цаг уурын өөрчлөлтөд намжаах, зохицохыг хослуулсан арга хэмжээ авч байна гэж уг цагаан номд бичижээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|