Хятадын статистикийн үндэсний газрын 29-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, оны эхний 3 улиралд Хятадын хот суурины байгууллагад ажиллаж байгаа ажилтан ажилчдын дундаж цалин 19731 юаньд хүрч, ноднины мөн үеийнхээс 18% гаруй нэмэгдсэн байна.
Бүртгэлд харуулж байгаагаар, оны эхний 3 улиралд хот суурины байгууллагад ажиллаж байгаа ажилтан ажилчдын дундаж цалин хамгаас өндөр газар нь Бээжин хот байж, хүн тутам бараг 40 мянган юаньд дөхөж байна. Дунджаар хамгаас өндөр цалин авч байгаа ажил төрөл нь банк санхүүгийн ажилтөрөл бөгөөд хүн тутам 40 мянган юаниас давж байна. Тэхэд буудал болон хоол унданы ажил төрлийн цалин хамгаас дор байна. Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав
|