Хятадын Худалдааны Яамны орлогч сайд Гао Хүчэн 28-ны өдөр Бээжинд хэлэхдээ, бүх дэлхийд нүүрлэж байгаа банк санхүүгийн хямрал болон хүнд байгаа олон улсын эдийн засаг худалдааны байдлын өмнө Хятадын гадаад худалдаа мөн л тогтворой нэлээд түргэн хөгжлийн байдлаа хэвээр байлгасаар бөгөөд ерөнхийд нь авч үзвэл, өнөөгийн гадаад худалдааны хөгжлийн үдсэн байдал сайн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, он гарснаас хойш, Хятадын гадаад худалдаа үргэлжлэн тогтвортой нэлээд түргэн хөгжсэн байна. Эхний гурван улиралд, экспорт импортын нийт хэмжээ 190 сая ам.доларт хүрч, ноднины мөн үеийнхээс бараг 25 хувиар өссөн байна. Эхний гурван улиралд, Хятад болон Америк, Европын холбоо, Шянган зэрэг орон, бүс нутгийн экспортын хурд буурсан байна. Үүнээс гадна, худалдааны ивээх үзэл нэн их газар авч, Хятадад нүүрлэж байгаа худалдааны мөргөлдөөн ч олширсон байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|