Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 30-ны өдөр Бээжинд хэлэхдээ, сүүлйин үед ойлгосон байдлаас үзвэл, Суданд барьцаалагдсан Хятадын нефть, байгалийн хийн корпорацийн 9 хүний дотроос 3 нь аврагдсанаас гадна, 4 хүн нь эндэж, 2 хүн нь сураггүй байсаар байна. Сураггүй болсон хүнийг бүх хүчээрээ авран туслах хэрэгтэй гэж Хятадын тал Суданд шаардсан гэжээ.
Жян Юй хэлэхдээ, Хятадын Засгийн газрын илгээсэн уг үйл хэргийг зохицуулах ажлын хэсэг 30-ны өглөө Суданд хүрчээ. Тэд Хятадаас Суданд суугаа элчин сайдын яамантай хамтаар зохицуулах ажил хийнэ. Эндсэн хүмүүсийг дурсан гашуудаж байгааг тэд ХКН-ын Төв Хороо болон Төрийн Зөвлөлийн өмнөөс илэрхийлж, аврагдсан хүмүүст гэр бүлийнхнийх нь халуун дотно тохиниулллыг уламжлах бөгөөд Суданий талтай харилцаж, сураггүй болсон хүмүүсийг үргэлжлэн авран тусалж, гэмт хэрэгтнийг хатуу шийтгэхийн зэрэгцээ, үр ашигтай арга хэмжээ бүхнийг авч байгаад, Хятадаас Суданд ажиллаж байгаа иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэж Суданий талд шаардах болно гэжээ.\Сарантуяа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|