Ядуурлын асуудал бол дэлхийн чанартай асуудал юм. Өөрчлөлөт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятад улс ядуурлыг бууруулах талаар дэлхий нийтийн анхаарал татсан амжилтанд хүрэв. Дэлхийн банкны тоо баритаас үзэхэд, өнгөрсөн 25 жилд ядуурлыг бууруулсан ажил үйлсийн амжилтын 67%-ийг нь Хятад улс хийсэн юм байна.
1978 онд өөрчлөлт хийж нээллтэй бодлого хэрэгжүүлсэн эхний хугацаанд, Хятад улсад туйлийн ядуу хүн ам 250 сая байв. 1986 он гэхэд Хятадын туйлийн ядуу хүний тоо хасагдаад 125 саяд хүрч, 2005 онд хасагдаад 23 сая 600 мянгад хүрч, 2007 онд 14 сая 790 мянга болж, бүх дэлхийн хэмжээнд мянганы хөгжлийн төлөвлөгөөний зорилтын доторхи туйлын ядуу хүний тоог хагасаар бууруулсан анхны орон болж, дэлхийн ядуурлыг бууруулах үйлсэд нааштай нэмэр хандив оруулсан байна. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|