Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Америкийн "Шинжлэх ухаан" сэтгүүлийн 31-ий дугаарт, "Шинжлэх ухаан болон Хятадын орчин үеийн байгуулалт" гэсэн гарчигтай тэргүүн өгүүлэл нийтлүүлж, Хятадын хагас зуун гаруйн турш олсон шинжлэх ухааны ололт амжилт, шинжлэх ухааны ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө зэргийг ерөнхийлөн өгүүлсэн байна.
Ерөнхий сайд Вэнь Жябао тэргүүн өгүүлэлдээ тэмдэглэхдээ, Хятад орон нь хүн төрөлхтөний түүхэнд урид өмнө байгаагүй орчин үеийн байгуулалт хийж байгаа юм. Хятад орон хагас зуун гаруйн турш хэлбэрилтгүй зүтгэж, суурь шинжлэх ухаан болон техникийн салбарт шинийг бүтээх талаар асар их амжилт олсон юм гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэхдээ, шинийг үүдэхийг цаашид урамшуулахын төлөө Хятадын засгийн газар 2020 онд хандаж, шинжлэх ухаан болон техникийн дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр тогтоолоо. "Бид суурь шинжлэх ухаан болон шинэ техникийн судалгааг эрчимжүүлэхийг чухалчилж, эрчим хүч хөгжүүлэх, усны эх баялаг болон эх баялгийг хамгаалах техникийг юуны тэргүүнд тавьж байгаа юм" гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын шинжлэх ухаан техникийн ирээдүй нь өнөөгийн залуучуудыг бэлтгэж хүмүүжүүлэн хэрэглэхэд түшиглэх болно гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|