Хятад удсын дарга Хү Жиньтао саяхан хэлэхдээ, шат бүрийн засгийн газар хөдөө аж ахуйг орчин үеийн хөгжилтэй болгох Хятадын онцлогтой замаар замнах явдлаар үндсэн чиглэл болгож, хөдөө тосгоны өөрчлөлт хөгжлийн төрөл бүрийн ажлыг лавдуун баттай сайтар хийж, хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын тухай ажлын шинэ байдлыг бий болгох хэрэгтэй гэжээ.
10-р сарын 28,29-ний өдөр дарга Хү Жиньтао Хятадын баруун хойд нутгийн Шааньши мужийн Юйлиньд очиж, эгэл жирийн тариачин айлаар айлчилсан байна. Хөдөө тосгоны өнөөгийн газрыг гэрээгээр эзэгнэх харилцаа тогтвортой байх бөгөөд урт удаан хугацаанд хувьрахгүй, үүний зэрэгцээ тариачид сайн дураараа болон төлбөртэй байх зарчмын дагуу, газрыг гэрээгээр эзэгнэх эрхээ төрөл бүрийн хэлбэрээр шилжүүлэхийг зөвшөөрнө. Үүнээс гадна, хожим үр тариа тариах тариачдад улсаас үзүүлэх хөнгөлөлт улам их болж, үр тариа тарих тариачдад жинхэнэ нэн их үр ашиг хүртээх болно гэж дарга Хү Жиньтао тариачдад хандан амлав. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|