Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао ОХУ, Казахстанд хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүлж, Хятад, Оросын Ерөнхий сайдын 13-р тогтмол уулзалт болон ШХАБ-ын гишүүн орнуудын Ерөнхий сайдын 7-р бага хуралд оролцоод 10-р сарын 31-ний орой тусгай онгоцоор Бээжинд буцаж ирэв.
Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Европ, Азид хийсэн энэ айлчлал нь Хятадын "хөрш орнуудтайгаа найрсгаар харилцаж, түншлэх" гэсэн дипломат чиг шугамыг бүрэн харуулж, Хятадын энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хариуцлагатай дүр төрхийг харуулсан байна. Энэ айлчлал чухал бөгөөд элбэг баялаг үр дүнд хүрлээ гэж хамт явсан Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи буцах зам зуур мэдээлжээ.
Мөн өдөр мордохоосоо өмнө Ерөнхий сайд Вэнь Жябао Казахстаны нийслэл Астанад Казахстаны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай тус тус уулзалт, хэлэлцээ хийв.
Хэлэлцээний дараа хоёр орны Ерөнхий сайд хоёр талын олон слабарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон бөгөөд хоёр тал мөн хоёр орны засгийн газрын хамтарсан албан мэдээ нийтлүүлсэн байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|