10-р сард Хятадын аж үйлдвэрийн бэлтгэн нийлүүлсэн үзүүлэлтийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийн хэмжээ цаашид буурч, ирээдүйд аажмаар сэргэн тогтвортой болно гэдгийг харуулж байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хятадын холбогдох байгууллагын 11-р сарын 1-ний өдөр нийтлэсэн Хятадын аж үйлдвэрийн бэлтгэн нийлүүлсэн үзүүлэлт 44,6 хувь байж, 9-р сараас 6,6 хувиар буурсан юм байна.
Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жан Личюнь хэлэхдээ, 10-р сарын аж үйлдвэрийн бэлтгэн нийлүүлсэн үзүүлэлтийн өөрчлөлт бол бодлогын хяналт болон гадаад орчин ахуйн өөрчлөлтийн цогцолбор нөлөөний үр дүн мөн. Ойрын хугацаанд Хятадын макро эдийн засгийн өсөлтийг батлах үүрэг өдөр ирэх тутам хурц болж, бодлогын зохицуулалт ч нэлээд олон болж байна. Энэ үндэс дээр Хятадын эдийн засаг ихээр буурахгүй, ирээдүйд аажмаар сэргэн тогтвортой болно гэж төсөөлж байна гэжээ.
Аж үйлдвэрийн бэлтгэн нийлүүлсэн үзүүлэлт буюу PMI гэдэг бол цогцолбор үзүүлэт бөгөөд энэ үзүүлэлт нь ерөнхийдээ 50 хувь гаруй байвал эдийн засгийн ерөнхий цогц өргөжиж байгааг харуулж, 50 хувиас доош байвал эдийн засаг буурч байгааг харуулдаг юм байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|