Шат бүрийн намын хороо болон Засгийн газар эрэгтэй эмэгтэй эрх тэгш байх үндсэн бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн хууль ёсны эрх ашгийг баталгаажуулан, эмэгтэйчүүдийн өөрчлөлт хөгжилтийн үр өгөөжийг эдлэхэд нөхөл боломж бүрэлдүүлэх хэрэгтэй гэж ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао 1-ний өдөр илэрхийлэв.
Мөн өдрийн үдээс өмнө дарга Хү Жиньтао Бээжинд Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны шинэ удирдах группын бие бүрэлдэхүүн болон Хятадын эмэгтэйчүүдийн 10-р их хурлын төлөөлөгчдийн хэсэг төлөөлөгчтэй яриа уулзалт хийсэн байна. Дарга Хү Жиньтао хэлэхдээ, нийгмийн олон салбарынхан нийгмийн соёл иргэлшлийн дэвшлийг ахиулах явдлыг эмэгтэйчүүдийг хүдэтгэн, тэдний ажил үйлсэт анхаарал халамж үзүүлж, эмэгтэйчүүдийн ажлыг дэмжих дээр хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийг гадуурхах, эмэтгэйчүүдийн эрх ашгийг хохироох үзэл бодолл, үйл ажиллагааг хамтаар арилган, эмэгтэйчүүдийн бүх талын хөгжилд нийгмийн сайн сайхан орчин бий болгож өгөх хэрэгтэй гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|