• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-02 16:03:10    
Хятад, Тонга дипломат харилцаа тогтоосоны 10 жилийн ойд харилцан баяр хүргэв

Синьхуа Агентлаг

      Хятад улсын дарга Хү Жиньтао 2-ны өдөр Тонгагийн ван Георге Тупоу тавдугаарт цахилгаан утас илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосоны 10 жилийн ойд цогтой халуун баяр хүргэв.

     Дарга Хү Жиньтао цахилгаан утсандаа тэмдэглэхдээ, 1998 оны 11-р сарын 2-ны өдөр Хятад, Тонга хоёр орон албан ёсоор дипломат харилцаа тогтоосон юм. 10 жилийн турш хоёр орны харилцаа тасралтгүй батжин бэхжиж, хоёр ард түмэнд бодитой ашиг хүртээсэн байна. Энх тайванаар зэргэцэн орших таван зарчмын үндэс дээр Хятад, Тонга найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа нэн өндөр түвшинд гаргаж, өөр өөрийн орон болон бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд шинэ хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Георге Тупоу тавдуагаар цахилгаан утсандаа тэмдэглэхдээ, эрхэмсэг ван Сонатане Т.Т. Тоупу дөрөвдүгээр 10 жилийн өмнө Хятад улстай дипломат харилцаа тогтоох алсын хараатай шийдвэр гаргасан юм. Тонга, Хятадын харилцааны хөгжил хоёр орны ард түмэнд маш их ач тус хүртээв, Тонгагийн засгийн газар нэг Хятад улсын бодлдогоо цаашид хэлбэрэлтгүй баримтлах болно гэжээ.

      Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао болон Тонгагийн Ерөнхий сайд Фелети Вакаута Севеле мөн өдөр харилцан баярын цахилгаан утас илгэж, Гадаад хэргийн сайд Ян Жэчи болон Тонгагийн Гадаад хэргийн сайд мөн өдөр харилцан цахилгаан утас илгээж Хятад, Тонгагийн дипломат харилцаа тогтоосоны 10 жилийн ойд баяр хүргэсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\