Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй Японы Өөрийгөө хамгаалах ангийн дээд тушаалын албаны хүн түрэмгийлэлийн түүхийг үгүйсгэсэн өгүүлэл бичсэн асуудалд холбогдуулан 1-ний өдөр сурвалжлагчийн асуултанд хариулав.
Тэрээр хэлэхдээ, Японы милитаризм гадагшаа түрэмгий дайн хийж, Хятадын ард түмнийг оролцуулсан Аүийн ард түмэнд хүнд гай зовлон тарисан, энэ бол маргашгүй түүхийн үнэн юм. Хятадын тал Японы Өөрийгөө хамгаалах ангийн албан тушаалд байгаа офицер түүхийг илээр мушгин гуйвуулж, түрэмгийлэлийг гоёлон чимэглэсэн явдалд цочирдон хилэгнэж байна. Үүний зэрэгцээ Японы засгийн газрын авсан байр суурь болон арга хэмжээг Хятадын тал анхааралдаа авлаа. Хятад, Япон хоёр тал хамтаар чармайж хоёр орны харилцааны их талыг хамгаалах ёстой гэжээ. Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|