ХГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 2-ны өдөр хэлэхдээ, гадаадын зарим хэвлэл мэдээллийхний Энэтхэгийн засгийн газрын эсрэг хүчинд Хятад улс зэр зэвсэг олголоо гэсэн мэдээлэл бол бодит үндэс баримтгүй юм гэжээ.
"Энэтхэг таймс" сонин зэрэг хэвлэл мэдээллийнхэн Энэтхэгийн зүүн хойд хэсгийн засгийн газрын эсрэг зэвсэгт хүчинд Хятад улс зэр зэвсэг тоног төхөөрөмж олголоо гэж мэдээлсэн тухай Хятадын тал ямар үзэлттэй байгаа бэ? Гэсэн сурвалжлагчийн асуултад Жян юй хариулж хэлэхдээ:
Энэ бол бодит үндэс баримтгүй мэдээлэл юм. Хятадын засгийн газар бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмаа ямагт хатуу баримталж байгаа юм. Энэтхэгийн засгийн газрын эсрэг ямарваа зэвсэгт хүчнийг Хятад улс ерөөс дэмжээгүй юм гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|