Хятад улс хотжилтын үйл явцыг тасралтгүй түргэтгэж, Хятадын онцлогтой хотжилтын замаар замнах болно гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Дэжян 3-ны өдөр хэллээ.
Жан Дэжян мөн өдөр Наньжин хотод 2008 оны дэлхийн хотуудын 4-р чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцох үед хэлэхдээ, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятадн хотжилтын үйл явц түргэсч, хот суурины дүр төрх маш их өөрчлөгдсөн байна. Ирээдүйд Хятадын засгийн газар үйлдвэрлэл хөгжсөн, амьдрал чинээлэгжсэн, эвсэг зохицонгуй нийгэмтэй, сайн сайхан экологитой шинжлэх ухаанч хотжилтын замаар замнаж, Хятадын онцлогтой хотжилтын замаар замнах болно гэжээ.
Энэ удаагийн дэлхийн хотуудын чуулга уулзалтыг Хятадын Орон сууц болон хот хөдөөгийн байгуулалтын яам болон НҮБ-ын Хүн төрөлхтний орон сууцны төлөлвлөгөөны газар хамтаар зохион ажлуулж, "эвсэг зохицонгуй хотжилт" уриан дор эрчим хүч, байгаль орчин, орон сууц, эрүүл мэнд, боловсрол, аюулгүйн байдал, зам харилцаа зэрэг талын асуудлуудыг авч хэлэлцэх болно. Чуулга уулзалтаар мөн "тогтвортой хөгжлийн хотын практикийн үзэсгэлэн"-г ажиллуулж, голцуу хотын тогтвортой хөгжлийн талаархи хамгийн шинэ үзэл баримтлал, арга хэлбэр, техник, судалгааны ололт амжилт зэргийг харуулах юм байна.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|