Түвд үндэстэн болон бусад цөөнх үндэстний боловсон хүчин бол ТӨЗР-ны боловсон хүчнүүдийн гол цогц нь юм, эзэн хүний эрхээ бүрэн гүйцэт хэрэгжүүлж байна гэж Хятадын ТӨЗР-ын АТИХ-ын байнгын хорооны боловсроол соёл эрүүл мэндийн хорооны орлогч дарга Гэван 3-ны өдөр Лахст тэмдэглэжээ.
Гэван хэлэхдээ: Түвдийн ард түмэн улс төрийн талаар өөртөө засах эрхээ гүйцэд эдэлж байна. Өөртөө засах район байгуулагдсанаас хойш Түвдийн ард түмэн үндсэн хууль болон хуулиар олгосон сонгох эрх, сонгогдох эрхээ нааштай хэрэгжүүлж байна, ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчдөөр дамжуулан төр гүрэн орон нутгийн үйл хэргийг удирдахад оролцож байна. 2007 онд Түвдийн ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчдөд Түвд үндэстэн болон бусад цөөнх үндэстэний төлөөлөгчийн эзлэх харьцаа нь Өөртөө засах район болон Лахс хотын хоёр шатанд 80 гаруй хувьд хүрч, сянь, суурины хоёр шатанд 90 гаруй хувьд хүрэв гэжээ. /Баясгалан орчуулж, Буян хянав/
|