• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-04 10:53:31    
Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүндэтгэн зочиллоо

Синьхуа Агентлаг

      Тайваний хоолойн хоёр эргийн солилцооны сангийнхан, Чжэнь Юүньлинь тэрүүтэй Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн зөвшилцөөний төлөөлөгчдийг 3-ны орой Тайвэйд хүндэтгэн зочлов. Тайваний хоолойн хоёр эргийн солилцооны сан болон Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн дарга 4-ний өдөр болох "Чжэнь Юүньлинь болон Жян Бинькүний хэлэлцээн"-д итгэл дүүрэн байгаа.

      Тайваний хоолойн хоёр эргийн солилцооны сангийн зөвлөлийн дарга Жян Бинькүнь хэлсэн үгэндээ, хоёр байгууллагын удирдагч Тайвэйд анх удаагаа хэлэлцээ хийх нь түүхт чанартай цаг мөч болно. Ирээдүйд дүрэмжсэн зөвшилцөх механизм болон хоёр байгууллагын гишүүдийн хамтын хүчин чармайлтын дагуу санал зөрөлдөөнөө аажмаар арилгаж, хоёр эргийн энх тайван, эдийн засаг хөгжсөн шинэ байдал руу лавтай алхам хийнэ гэтэгт итгэж байна гэж тэмдэглэжээ.

     Чжэнь Юүньлинь хэлэхдээ: Тайваний хоолойн хоёр эргийн солилцооны сан болон Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгт олдомгүй боломж тохиолыг түүх олгосноор тасалдаад арваад жил болж байгаа хоёр байгууллагын хэлэлцээ энэ оны 6-р сард Бээжинд дахин сэргэлээ. Анхны алхмыг баттай хийчихсэн болохоор цаашид баттай алхах хэрэгтэй. Хоёр эргийн ах дүү нарт аз жаргалтай байхыг хамтаар хайсан, энх тайван хөгжлийг хамтаар хэлэлцсэн замаар явах хэрэгтэй гэжээ. /Баясгалан орчуулж, Буян хянав/