![]( /mmsource/images/2008/11/04/xin_34211050409312181965741.jpg)
Хятадын эх газрын Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн дарга Чэнь Юньлинь болон Тайваний Хоёр эргийн солилцооны сангийн Зөвлөлийн дарга Жян Бинкүнь 4-ний өдөр Тайвэйд хэлэлцээ хийж, хоёр эргийн харилцааг цаашид хөгжүүлнэ гэж хоёр тал илэрхийлжээ.
![]( /mmsource/images/2008/11/04/xin_04211050410376712662865.jpg)
Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн дарга Чэнь Юньлинь хэлэхдээ, энэ хэлэлцээгээр хоёр эргийн тэнгисийн тээвэрийг шууд нэвтрүүлэх, агаарын тээвэрийг шууд нэвтрүүлэх, шуудангийн хамтын ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүний аюулгйү байдал зэрэг асуудлыг авч хэлэлцэх болно. Хамгийн их хүчин чармайлт гаргаж, Тайваний ард олны эрэлт хэрэгцээг хангаж, харилцан ашигтай байх үндэс дээр санал нэгдэж, хэлэлцээр байгуулахад бид бэлэн байна гэжээ.
![]( /mmsource/images/2008/11/04/xin_04211050410378121602066.jpg)
Тайваний Хоёр эргийн солилцооны сангийн Зөвлөлийн дарга Жян Бинкүнь хэлэхдээ, энэ оны 6-р сард манай хоёр байгууллага 9 жил тасалдсаны дараах анхны хээллцээ хийсэн бөгөөд хагас бүтэн сайны чартерын онгоц болон эх газрын оршин суугчид Тайваньд жуулчлах хэлэлцээрт гарын үсэг зурсан, энэ бол хоёр эргийн харилцаа сайжрахын бэлэг тэмдэг юм. Сүүлийн үед хоёр эргийн харилцаа хэлбэрийн талаар юм уу, эсгүүл гол чухал зүйлийн талаар гэсэнгүй цөм маш их ахисан байна гэжээ.
Мөн өдрийн үдээс хойш Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэг болон Тайваний Хоёр эргийн солилцооны сан хоёр эргийн агаарын тээвэр, тэнгисийн тээвэр, шуудан, тэрчлэн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал зэрэг дөрвөн талын хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Эдгээр хэлэлцээрт гарын үсэг зурах нь хоёр эргийн харилцаа холбоонд нэн төхөм үзүүлэх болно. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|