Хятад улс эдийн засгийн тогтвортой нилээд түргэн өсөлтийг хангах арга хэмжээ авч, эдийн засгийн эрсдэл, нөлөөг даах хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэж Хятадын Хөгжил, өөрчлөлтийн хэрэг эрхэлсэн үндэсний хорооны холбогдох хариуцлагтай хүн 4-ний өдөр Бээжинд хэллээ.
Тэрээр хэлэхдээ, сүүлийн үед дэлхийн банк санхүүгийн хямрал гаарч, дэлхийн эдийн засгийн хөгжил цаашид саарав. Эдийн засгийн тогтвортой нилээд түргэн өсөлтийг хангахын төлөө Хятад улс олон улсын эдийн засгийн байдлын өөрчлөлтийг нягт ширтэн анхаарч, цаг тухайд нь бодлого арга хэмжээгээ судлан хэрэгжүүлэх болно гэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|