• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-05 09:46:06    
Гоминдан намын хүндэт дарга Лянь Жан, Чэнь Юнь Линь нарыг хүлээн авч зочилжээ

Синьхуа Агентлаг

      Хятадын Гоминдан намын хүндэт дарга Лянь Жан 4-ний орой Тайбэй хотод Тайваний хоолойн хоёр эргийн харлцааны нийгэмлэгийн дарга Чэнь Юнь Линь, дагалдан яваа Тайваний хоолойн хоёр эргийн харлцааны нийгэмлэгийн зөвшилцлийн төлөөлөгчдийг хүлээн авсан хүндэтгэн зочлов.

      Лянь Жан хэлсэн үгэндээ тэмдэглэхдээ, Чэнь Юнь Линий энэ удаагийн айлчлал 60 жилийн турш Тайваний хоолойн хоёр эргийн тогтмол зөвшилцлийн замыг албан ёсоор байгуулагдсныг зарласан бөгөөд Тайваний хоолойн хоёр эргийн харилцан туслалцсан, харилцан ашиг хүртээх үндэс суурийг эрчимжүүлсэн байна. Үүний зэрэгцээ Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа харилцан итгэлцсэн, хамтаар ашиг хүртэх зорилтыг биелүүлэх тийш алхам хийсний бэлгэ тэмдэг болно. Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэг болон Тайваний хоолойн хоёр эргийн солилцооны сан энэ удаа агаарын тээвэр, тэнгисийн тээвэр, шуудан холбоо, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал зэрэг 4 хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Тайваний хоолойн хоёр эргийнхэнд бүр ашигтай бөгөөд хоёр эргийн өрсөлдөх хүчинг дээшлүүлэх болно. Үүнд баярлах ёстой гэжээ.

      Чэнь юнь Линь хэлэхдээ, өнөөдөр Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэг болон Тайваний хоолойн хоёр эргийн солилцооны сан 4 хэлэлцээрт гарын үсэг зурсаас 3 нь агаарын тээвэр, тэнгисийн тээвэр, шуудан холбоог нэвтрүүлэхтэй холбоотой байгаа. Энэ нь Тайваний хоолойн хоёр эргийнхэнд сайхан мэдээ болно. Энэ нь зөв сонголт хийсэн, хоёр эргийн эх орон нэгтэй ах дүү нарт нэн их ашиг хүртээнэ гэдгийг ирээдүйн өдөр хоногууд хүмүүст хэлж өгөх болно гэжээ. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав \