• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-05 09:54:35    
Ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхийг онцлов

Синьхуа Агентлаг

      Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян сүүлийн үе Шан дүн мужийн ажил байдалтай танилцах үед цохон тэмдэглэхдээ, олон улсын эдийн засгийн ашиггүй байгаа байдалд хандан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх үзэлтийг гүнзгий туушлуулан хэрэгжүүлж, эдийн засгийн бүтэцийг тохируулах болон өөрчлөн хөгжүүлэх арга хэмжээ авахын дагуу хөгжлийн түвшнээ дээшлүүлж, нийгмийн ажил төрлийг бэхжүүлэх болон ард түмний аж амьдралыг сайжруулах явцад нийгмийн эвсэг зохицонгуй байдалд тус дөхөм үзүүлж, ард иргэдийн амьжиргааны түвшинг чармайн дээшлүүлж, эдийн засаг нийгмийн нэн сайн нэн түргэн хөгжхөд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэжээ.

      Хөдөө тосгоны ажил байдалтай танилцах үе Ли Кэчян цохон тэмдэглэхдээ, өргөн их хөдөө тосгонд асар их үйлдвэрлэлийн хүчин болон хэрэглэгчдийн нөөц хүчин хадгалагдаж байгаа юм. Үр тариа нийлүүлэх хамгийн дор захын үнийг ахиухан өсгөж, тариачдын нөхвөрийг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй буурь суурьтай, тариачдын орлого өсөн нэмэгдсэн, хөдөө тосгоны бүтээн байгуулалт эрчимжсэн байхыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

      Ли Кэчян цохон тэмдэглэхдээ, баталгаатай гэр байшин, анхан шатны эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний барилга байгууламж зэргийн бүтээн байгуулалтыг дотоодын эрэлт хэрэгцээний чухал салбар байлгах хэрэгтэй. Ард иргэдийн аж амьдралыг сайжруулан баталгаажуулах бол хэрэглээг сайжруулж, хөгжлийг ахиулах чухал арга барил мөн гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\