Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган Хятадын засгийн газар 5-ны өдөр "Хятад улсын Латин Америк болон Карибд авах бодлогын баримт бичиг" нийтэлсэнд холбогдуулан үг хэлсэн байна.
Чинь Ган танилцуулж хэлэхдээ: "Хятад улсын Латин Америк болон Карибд авах бодлогын баримт бичиг" бол Хятадын засгийн газрын боловсруулсан тус бүс нутагт авах анхны бодлогын чанартай баримт бичиг болох юм. " Баримт бичиг"-т Латин Америкт авах Хятадын бодлогын ерөнхий зорилтыг тодорхойлон өгүүлж, хойшдын нэг үеийн Хятад Латин Америкийн олон салбар дахь найрсаг хамтын ажиллагааг тал бүрээр зохион төлөвлөсөн байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|