
Хятадын баруун нутгийн Ганьсү мужийн Жючуаний дагуул хөөргөх төв нь 5-ны өдрийн 8 цаг 15 минутад, "Чанжэн 2-р улаагчин" гэдэг зөөгч пуужингаар "Чуаншинь 1-дүгээрийн 02 дагуул" болон "Туршилтын 3-р дагуул"-г зэрэгд нь амжилттай хөөргөлөө.

Хятадын Ши-аний дагуулын хяналтын төвөөс хангасан мэдээнээс үзэхэд, уг хоёр дагуул нь хоюулаа товолсон тойрог замдаа амжилттай орсон байна.

"Чуаншинь 1-дүгээрийн 02 дагуул" бол мэдээлэл цуглуулж ирүүлэх жижиг хэлбэрийн туршилтын дагуул юм. Үүнийг голдуу ус ашиглалт, ус судлал, цаг уур, цахилгаан эрчим хүч, гамшгийг бууруулах зэрэг салбарын төрөл бүрийн шинжилгээний станц болон цэгүүдийн мэдээлэл авч дамжуулахад ашиглана. "Туршилтын 3-р дагуул" бол Хятадын техникийн туршилтын 3 дахь дагуул юм. Үүнийг голдуу сансар огторгуйн агаар мандлын орчин ахуйн судалгааны шинэ техникийн туршилтад ашиглана. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|